СУРГУУЛИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТАНДАРТЫГ ШАЛГАЛАА

A- A A+
СУРГУУЛИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН  СТАНДАРТЫГ ШАЛГАЛАА

Өвөрхангай аймгийн прокурорын газраас хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Арвайхээр хотын захирагчийн албатай хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал ерөнхий шаардлага” буюу MNS6782:2019 стандартын хэрэгжилтийг шалгалаа.

Энэ хүрээнд тус аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн орчныг шалгахад дулааны шугамын нүхнүүдийг таглаагүй, хүүхдийг аюулгүй, эрсдэлгүй байлгах стандарт шаардлагыг хангаагүй зөрчлүүд илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар 5 аж ахуйн нэгжид албан бичиг хүргүүлсэн байна.