“ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийн хууль тогтоомжийг таниулан суралтчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

“Хүүхдийн эрх” аяны хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хуулийн байгууллагууд хамтран оролцож, төрийн болон төрийн бус байгууллага, Политехник коллеж, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид зэрэг 500 орчим хүнд мэдээлэл өгсөн байна.

Мөн “Хүүхэд бүрийн төлөө” сэдэвт шилдэг видео контентын уралдаанд анги хамт олон, сурагчдын бүтээлүүдийг хүлээн авч, танин мэдэхүйн АХА тэмцээнийг явуулж, шалгарсан сурагчдыг шагнаж урамшуулжээ.