ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ “НАНДИН ТОЙРОГ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ “НАНДИН ТОЙРОГ” АЯН  ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд тус аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар болон Цагдаагийн газартай хамтран бага насны хүүхдийг жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг  дээшлүүлэх зорилгоор “НАНДИН ТОЙРОГ” арга хэмжээг эхлүүллээ.

Аяны хүрээнд “Миний бие бол миний л бие” ээлжит хичээл, хөгжөөн баясгах үйл ажиллагааны хэрэглэгдэхүүн үзэсгэлэнг гаргаж, аймгийн 31 сургууль, 48 цэцэрлэгийн сурагч хүүхдүүдийн дунд насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх агуулгатай “Улаан гэрэл, Улаан бөмбөлөг” дууг хамт олноороо хамгийн сайн дуулсан бичлэгийг шалгаруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд байршуулан таниулж, иргэдэд хүүхдийн эрх гэж юу болох, хэрхэн хамгаалахын учир холбогдлыг таниулах юм.