УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

A- A A+
УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газартай хамтран Эрүүгийн  хэрэг болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа мөрдөгч, эрх бүхий алба хаагчдыг сурган дадлагажуулах, нийтлэг гарч байгаа алдаа дутагдлыг арилгах зорилгоор нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулжээ.   

Прокуророос зөвлөгөөнд оролцогчдод “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал”, “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд удааширсан, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тодорхой, илрүүлэх боломжтой хэрэгт хугацаа сунгасан үндэслэл, шийдвэрлэх арга зам” гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийж, энэ талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал, удаан хугацаагаар шалгагдаж байгаа хэргүүдийг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах, эзэнгүй хэргийг илрүүлэх чиглэлээр мөрдөгч нарыг зохион байгуулалтад оруулах зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн газрын дарга, дэд дарга нарт үүрэг болгожээ.